Кардинал Николс “Ариун Нандин Газар”-ийн энх тайвны төлөө залбирахыг уриаллаа

Англи болон Уэльсын Католик Шашны Тэргүүн, Кардинал Винсент Николс Израил улс Газын зурвас хоёрын дунд үүсээд буй мөргөлдөөний улмаас нас барагсдын тоо улам нэмэгдэж байгаатай холбогдуулан “Ариун Нандин Газар”-ийн энх тайвны төлөө үргэлжлүүлэн залбирахыг уриалсан уриалга гаргажээ.
Сьюси Ходжес бичсэнээр
Вестминстерын Тэргүүн Хамба лам Кардинал Винсент Николс хэлэхдээ “Израилд улс Газын зурваст болж буй аймшигт мөргөлдөөн долоо дахь өдрөө үргэлжилж байгаа тул би Католик шашинтнуудыг энх тайвны төлөө үргэлжлүүлэн залбирахыг уриалж байна” гэжээ. “Хамас бүлэглэлийн Израилд учруулж буй аймшигт харгислалыг буруушаах ёстой” гэжээ.
Мөн Кардинал “бид амь эрсэдсэн, шархадсан, барьцаалагдсан ард иргэд, тэдний гэр бүл, хамт олны төлөө үргэлжлүүлэн залбирч байгаа” тухайгаа хэлэв. Кардинал Николс Газын зурвасын талаар дурдахдаа тэнд байгаа олон сая ард иргэдэд тулгараад буй нөхцөл байдалд “хүмүүнлэгийн тусламж үзүүлэхийг уриалж” дайны нутаг дэвсгэрт амь үрэгдсэн, шархадсан, дүрвэсэн хүмүүсийн төлөө залбирч байгаагаа мөн илэрхийллээ.
Эвлэрэл ба энх тайвны төлөө мацаг барих өдөр
Үүнтэй холбоотойгоор Ариун Нандин Газарт Иерусалим хотын Латин уламжлалт Тэргүүн хамба лам (Патриарх), Кардинал Пиербаттиста Пиццабалла эвлэрэл ба энх тайвны төлөө нэг өдрийг мацаг барих, тэвчих, даатган залбирахад зориулахыг уриалж байна.
Кардинал Пиццабалла
Ариун Нандин Газар дахь Католик шашны Хамба лам нарын Хурлын Ерөнхийлөгч Кардинал Пиццабалла 10 дугаар сарын 17-ний Мягмар гарагт энэхүү залбирлын өдрийг тэмдэглэхийг бүх париш, шашны бүлгэмүүдэд уриалав.
Тэрээр захидалдаа Ариун Нандин Газарт болж буй томоохон “уй гашуу, айдас хүйдэс”-ийн талаар болоод бид гэнэтийн байдлаар “урьд өмнө үзэгдээгүй зовлонгийн их далайд уналаа” хэмээжээ. Мөн тэрээр бүс нутагт удаан үргэлжилсэн энэхүү үзэн ядалт нь улам бүр нэмэгдэж улмаар хүчирхийлэл нь томоохон сүйрэл бий болгох тухай анхаарууллаа.
Кардинал Пиццабалла долоо хоногийн эхээр Ватиканы хэвлэлд өгсөн ярилцлагадаа Израил, Газад болж буй хүчирхийлэлд харамсаж байгаа ч огтхон ч гайхаагүй гэдгээ хэлээд энэ нь маш урт дайн болох вий гэдгээс эмээж байгаагаа хэлжээ.
Орчуулсан. М.Золжаргал
Эх сурвалж: https://www.vaticannews.va/en/church/news/2023-10/card-nichols-bishops-england-wales-prayers-peace-israel-palestin.html