Кардинал Жиоржио Маренго цолын дагуу өөрт оноогдсон Ромын “Гэгээн Жиуда Таддэо Апостоло ”сүмд кардинал болох үедээ хүлээн авсан цолоо албан ёсоор хүлээн авах болно.

2022 оны 8-р сарын 27-нд Ром хотод Пап Францис Кардинал Жиоржио Маренгод Гэгээн Жиуда Таддэо Апостоло хэмээх цол олгон Кардинал болгосон.
“Гэгээн Жиуда Таддэо Апостоло” хэмээх цолны утга учир юу вэ?
Ромын хамба лам буюу Папын шашны хариуцлагатны үйл ажиллагааг дэмжих зэмсэг гэсэн утгаар кардиналуудын коллежиумын (нийт бүрэлдэхүүний) эв нэгдлийг бэлгэдэхийн тулд Кардинал болж буй хүнд Ром дахь шашны хүрээнд хамаарах сүмүүдээс эсвэл Ромын ойролцоох шашны хүрээнүүдээс аль нэгийг нь сонгон оноодог бөгөөд тухайн оноосон газрын нэр нь түүний цол гуншин болдог.
Тэгвэл 2023 оны 5 дугаар сарын 21 өдөр Ням гарагийн 11:00 цагт Кардинал Жиоржио Маренго цолын дагуу өөрт оноогдсон Ромын “Гэгээн Жиуда Таддэо Апостоло ”сүмд кардинал болох үедээ хүлээн авсан цолоо албан ёсоор хүлээн авах болно.