Ариун Эцэг Пап Францис ирэх намар Монголд айлчлах төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдлээ.

/2023.1.31-2.5/ өдрүүдэд Ариун Эцэг Пап Францис 40 дэх Апостолик айлчлалаа Өмнөд Судан болоод Ардчилсан Конго улсад хийсэн билээ. Тэрээр 2-р сарын 5-ны өдөр Өмнөд Судан улсаас Ватикан руу буцах үедээ энэ онд хийх бусад айлчлалын төлөвлөгөөнүүдийн талаар мэдээллээ.
Тэрээр энэ жилийн 8-р сарын 1-6 өдрүүдэд Португалд болох Дэлхий Залуучуудын уулзалтанд оролцох, мөн "хэрэв боломж бүрдвэл" 9-р сарын 23-нд болох Франц дахь айлчлалынхаа дараа Монгол улсад айлчлах төлөвлөгөө бий тухайг хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчдэд мэдээллээ.
Энэ нь Пап лам Монголд ирэх нь тодорхой болсон мэдээлэл биш гэдгийг Апостолик Захиргаанаас албан ёсоор мэдэгдэж байна. Учир нь Пап ламын айлчлал баталгаажих хүртэл судалгааны хэд хэдэн үе шат байдаг билээ.