Пап лам асан XVI Бенедиктийн сүүлчийн үгийг шөнө дунд сувилагч сонсов. "Эзэн, би танд хайртай"!

2023-01-03
2022 оны 12 сарын 31-ний 03:00 цагийн орчим түүнийг нас барахаас хэдэн цагийн өмнө байв. Иосеф Ратзингер хараахан амьсгал хураагаагүй байх үед хамтран ажиллагсад болон туслахууд нь ээлжлэн асарч байжээ. Яг сүүлчийн амьсгалаа хураах мөчид түүнтэй хамт герман хэл мэддэггүй нэг сувилагч үлдсэн байв. XVI Бенедиктийн нарийн бичгийн дарга, хамба лам Жиорж Гансвейн хэлэхдээ "зөөлөн дуугаар шивнэсэн боловч итали хэлээр маш ойлгомжтойгоор: "Эзэн, би танд хайртай!" гэж хэлсэн тухай сувилагч удалгүй надад хэлсэн, тухайн мөчид би тэнд байгаагүй. Энэ бол түүний сүүлчийн хэлсэн ойлгомжтой үгс байсан, учир нь үүний дараа дахиж өөрийгөө илэрхийлээгүй амьсгал хураасан." хэмээжээ