Пап лам Францис 2016 оны Дөч хоногийн цаг улиралд зориулж хэлсэн үг

2016-02-21

"Би тахилыг бус, энэрлийг хүсдэг" (Матай 9:13)

Баярт жилийн зам дээрх нигүүлслүүд

  1. Сайн Мэдээг хүлээн авсан учраас Мариа бол сайн мэдээг тунхагладаг Шашны дүр төрх юм.

Өршөөл Нигүүлслийн Онцгой Баярт Жилийн Албан Захидлаар би “энэхүү Баярт Жилийн Дөч хоногт цаг улирал нь Тэнгэрбурханы өршөөл нигүүлслийг ёслон тэмдэглэх, амсаж мэдрэх давуу эрхтэй агшин болж илүү их хүчтэйгээр амьдрах болтугай” хэмээн гуйн залбирсан. Тэнгэрбурханы үгийг анхааралтай сонсох, “Эзэний төлөө 24 цаг” гэсэн санаачлагыг дэмжих урамшууллаар би Тэнгэрбурханы үгийг, ялангуяа түүний зөнч үгийг залбиран сонсох чухал байх суурийг онцлох эрэлд гарсан. Тэнгэрбурханы нигүүлсэл нь дэлхий ертөнц рүү хийгдсэн тунхаглал, Христийн шашинтан бүр нэн түрүүнд амсаж мэдрэхээр дуудагдсан тунхаглал юм. Ийм шалтгааны улмаас Дөч хоногт цаг улирлын үед Өршөөл Нигүүлслийн Шашин дэлгэрүүлэгчдийг Тэнгэрбурханы ойр дотно байдал болон уучлал өршөөлийн бодит тэмдэг болгон хүн бүрт илгээнэ.

Сахиусан тэнгэр элч Габриелээр хэлэгдсэн Сайн Мэдээг хүлээн авсаныхаа дараа Мариа Магтаалын дуугаараа (Магнификат – Сэтгэл минь Эзэнийг дээдэлнэ...) Тэнгэрбурханд сонгогдсоны талархлаа илэрхийлдэг. Иосефт сүйлж өгөгдсөн Назаретын Ариун онгон охин Шашны төгс хөрөг болдог ба цэвэр ариун түүний хэвлийг үр жимслэг болгосон Ариун Сүнсээр ийм байсаных нь төлөө, одоо үргэлжилж байгаа сайн мэдээ түгээгдсэн. Зөнч мэргэний уламжлалд өршөөл нигүүлсэл хатуу холбогдсон байдаг ба бүр цаашлаад үгийн гарал зүйн судлалын түвшинд ч хүрсэн байдаг. Мөн, гэрлэлт болоод гэр бүлийн харилцааг харуулдаг эхийн хэвлийд болон энэрэнгүй, итгэлтэй, өгөөмөр сайн чанарт холбогддог.  

2. Тэнгэрбурханы хүн төрөлхтөнтэй хийсэн гэрээ: өршөөл нигүүлслийн түүх

Тэнгэрлэг нигүүлслийн нууц нь Тэнгэрбурхан ба түүний Израиль ард түмний хоорондын гэрээний түүхээр илчлэгдсэн. Тэнгэрбурхан гүн энэрэл нигүүлслээр ард түмэндээ хандахад бэлэн байдаг, өршөөл нигүүлслээр баялаг гэдгээ харуулдаг. Ялангуяа  шударга ёс ба үнэнээр илүү их нотлогдох хэрэгтэй үл сүсэглэх байдал гэрээний холбоог тасалдуулах үед харуулдаг. Израиль итгэлгүй хүүхэд ба  бэргэний дүрд тоглож байх үед Тэнгэрбурхан урвасан эцэг, нөхрийн дүрд тоглодог үнэн түүх энд бий. Нутгийн энэ дүр зургууд нь Хосегийн явдлын адил Тэнгэрбурхан өөрийгөө ард түмэнтэйгээ холбохыг хүсдэг хэм хэмжээг харуулдаг.

Энэхүү хайрын түүх Тэнгэрбурханы Хүүгийн бие махбод бололтоор дээд цэгтээ хүрсэн. Христээр Эцэг өөрийн хязгааргүй өршөөл нигүүлслийг “өршөөл нигүүлслийн бие махбод” болгохоор цааш нь тараасан. Хүний хувьд Назаретын Есүс бол Израилийн үнэн хүү мөн ба өнөөдөр “Израиль аа, сонс! ЭЗЭН бол бидний Бурхан, ЭЗЭН бол ганц. Чи өөрийн Тэнгэрбурхан ЭЗЭНийг бүх зүрх, бүх сэтгэл, бүх хүч чадлаараа хайрла.” (Дэд хууль 6:4-5) гэсэн Тэнгэрбурханы Израильтай хийсэн гэрээний зүрх нь болж байгаа Шемагаар Еврей бүрийн шаардсан төгс сонсголыг таниулдаг. Тэнгэрбурханы Хүүгийн хувьд тэр бол мөнхийн хуримын баяраар харагдахуйц болсон, болзолгүй хайраар бэргэнээ хайрладаг хүргэний хайраар ялалт авч ирэхийн тулд бүхнийг хийдэг Шинэ хүргэн юм.

Энэ бол элч нар дээр суурилсан керигмагийн (номлол) үнэн бодит зүрх ба үүний дотор тэнгэрлэг өршөөл нигүүлсэл нь төвийн болоод суурин газрыг эзэмшдэг. Энэ бол “нас барж, үхлээс амилсан Есүс Христийг илтгэн харуулсан Тэнгэрбурханы авралт хайрын гоо үзэсгэлэн” юм. Энэ бол “бид өөр өөр замаар дахин дахин сонсох ёстой, бид нэг замаар болон өөр замаар, тухайлбал шашны сургаалын дамжлагаар түвшин бүрт, мөч бүрт зарлах ёстой” гэсэн анхны тунхаглал юм. Өршөөл уучлал нь “гэм нүгэлтэн рүү гар сунгах, өөрийгөө харан өөрчилж итгэх шинэ боломжийг олгох Тэнгэрбурханы замыг илэрхийлдэг” ба ийм маягаар түүнтэй харилцаа холбоогоо сэргээдэг. Есүсийн цовдлолоор Тэнгэрбурхан хэдийгээр гэм нүгэлтнүүд түүнээс төөрч тасарсан ч өөрийн тааллыг тэдэнд ойр гаргахаа харуулдаг. Ийм замаар тэр Бэргэнийхээ хатуурсан зүрх сэтгэлийг зөөлрүүлэхийг найддаг. 

3. Өршөөл нигүүлслийн ажил үйлс

Тэнгэрбурханы өршөөл нигүүлсэл хүний зүрх сэтгэлийг өөрчилдөг. Энэ нь хариуд нь өршөөнгүй болгохын тулд итгэлт хайрын мэдрэмжээр дамжуулан бидэнд үүнийг боломжтой болгож өгдөг. Хэзээ нэгэн цагт шинэ гайхамшиг нь тэнгэрлэг өршөөл нигүүлслийг бидний амьдралд гийгүүлж, хөршөө хайрлахад болон Шашны уламжлалын дууддаг өршөөл нигүүлслийн сүнслэг ба бие махбодын ажлуудад өөрийгөө зориулахад хүн бүрийг дэмжин урамшуулна.  Эдгээр ажил үйлс нь хөршүүддээ биеэр болон сүнслэг байдлаар туслах санааг агуулсан өдөр тутмын ажил үйлсийг бодитоор илэрхийлдэг сүсэг бишрэлийг бидэнд сануулдаг. Тухайлбал хооллож ундлах, эргэж очих, тайвшруулах, зааж зааварлах гэх мэт. Ийм шалтгаанаар би “Христийн итгэгч ард түмэн өршөөл нигүүлслийн биеийн болоод сүнслэг ажил үйлс дээрээ эргэцүүлэл хийж, энэ нь ядуурлын нүүр царайгаар өсөн дэвшихдээ ихэнхдээ мохдог гэсэн бидний ухамсрыг дахин сэргээж, Тэнгэрбурханы өршөөл нигүүлслийн онцгой туршлагатай ядуусын оршин байдаг Айлдлын зүрх рүү илүү гүн орох зам байх болно” хэмээн итгэл найдвараа илэрхийлсэн. Ядмаг байдалд Христийн бие” тамлагдсан, дарамтлагдсан, ташуурдуулсан, тэжээлээр доройтуулсан, цөллөгдсөн... гэх мэтээр хүлээн зөвшөөрөгдөж, мэдрүүлж, халамжлуулах байдал нь харагдахуйц болдог”. Энэ нь шалтгаангүй хайрын шатаж буй онгон газар, Гэмгүй Хурганы шаналалын цаг хугацааны уртсалтын үлгэр дууриалгүй нууц юм. Энэ хайрын өмнө бид ялангуяа сүсэг бишрэлийнхээ төлөө зовж шаналж буй ядуус Христ дэх ядуу ахан дүүс байх үеийн Мосегийн адилаар шаахайгаа тайлж чадна.

Үхлийн адил хүчирхэг энэ хайрын гэрэлд өөрийгөө бодитоор харахаас татгалздаг хүмүүсийн адилаар үнэн ядуус илчлэгдсэн. Тэд өөрийгөө баянд тооцдог боловч үнэн хэрэгтээ ядуугийн ядуу хүмүүс байдаг. Учир нь тэд Тэнгэрбурхан болоод бусдын үйлчлэлийн төлөө хөрөнгө чинээ, эрх мэдлийг ашиглахад удирдан залдаг гэм нүгэлд боолчлогддог. Харин тэдний зүрх дотоод сэтгэлийн гүн мэдрэхүй нь тэднийг ядуу гуйлгачид байдлаар дарангуйлдаг. Тэдний эрх мэдэл, хөрөнгө чинээ ихсэх тусам энэхүү харалган болоод хуурмаг байдал илүү өсдөг. Энэ нь хаалга сахин гуйлга гуйх Лазар гэгч сохор эрийн хэмжээнд ч хүрч болно. Ядуу эр Лазар ядуусаар дамжуулан бидний өөрчлөлтийг таашаадаг  Христийн дүрслэл. Ийм байдлаар тэр Тэнгэрбурханы бидэнд өргөн барьдаг өөрчлөлтийн боломжийг төлөөлдөг. Ийм харалган байдал нь ихэнхдээ бүх гэм нүглийн үндэс болох “Тэнгэрбурханы адил байх болно” (Эхлэл 3:5) гэсэн ад зэтгэрийн зүйлийг муу ёрын замаар эргэцүүлж, өөрийгөө бүхнийг чадагч хэмээсэн бардам хоосон санаагаар түншлэгддэг. Ийм хуурмаг үзэгдэл нь хорьдугаар зууны дарангуйллын системээр харагддаг байсан нийгмийн болоод улс төрийн хэлбэрийг сонгохтой адил болно. Энэ хуурмаг үзэгдэл нь мөн мөнгийг шүтээн болгодог хуурамч хөгжлийн загвар болох гэмт бүтцээр харагддаг. Ийм хандлага нь хөрөнгө чинээтэй хүн болоод нийгмийн талбар дээрээс аливааг хардаг болгодог ба ядуустай таарахаас татгалзаж, хаалга үүдээ хаадаг.

Дөч хоногт цаг улирлын энэ Баярт Жил нь Тэнгэрбурханы үгийг сонсон, өршөөл нигүүлслийн ажил үйлсийг хэрэгжүүлэн бодитоор оршин байгаа өөрсдийн солиорлыг ялж гарах тааламжтай цаг хугацаа юм. Өршөөл нигүүлслийн биеийн ажил үйлсээр бид хоол тэжээл, хувцас хунар, орон гэр, эргэлт хэрэгтэй ахан дүүст хүрдэг ба үүгээр дамжуулан Христийн биед хүрдэг. Өршөөл нигүүлслийн сүнсний ажил үйлсээр бид зөвлөгөө, заавар, уучлал, сэрэмжлүүлэг, залбирал хэрэгтэй байгаа ахан дүүст хүрдэг ба үүгээр өөрийн гэм нүгэлд шууд байдлаар хүрдэг. Өршөөл нигүүлслийн биеийн болоод сүнслэг ажил үйлс нь хэзээ ч салангад байх ёсгүй. Цовдлогдсон Есүсийн шаналж буй бие махбодод хүрэх хүрэлтээр гэм нүгэлтнүүд өөрсдийгөө ч мөн адил ядуу, хэрэгцээ ихтэй гэдгээ ухаарах бэлгийг хүлээн авч чаддаг. Энэ замыг сонгосноор Магнификатад (Мариагийн магтан дуулал) яригдсан “бардам”, “эрх мэдэлтэй”, “хөрөнгө чинээлэг” байдал нь нас баран, тэдний төлөө амилсан цовдлогдсон Эзэнээр хүлээн авагдаж, хамааралгүйгээр хайрлагдаж болдог. Ийм хайр ганцаараа хэмжээлшгүй аз жаргал ба хайрын төлөөх хүсэл тэмүүлэлд хариулт болдог ба  бид эрдэм мэдлэг, эрх мэдэл, баялагуудын шүтээнүүдээр сэтгэл ханамж авч болдог гэж боддог. Гэсэн хэдий ч ядуу, бардам, баян, хүчирхэг байдлаар зүрх сэтгэлийн хаалгыг тогшдог Христэд хаалгаа нээхээс үргэлж татгалзах нь  өөрийгөө буруутгах, ганцаардлын мөнхийн ангал Там руу шумбах байдлаар төгсдөг аюулыг үргэлж үлдээдэг. Тэр тэднийг болон бид бүгдийг Абрахамын үгийг ашиглахад чиглүүлсэн: “Тэдэнд Мосе болон Эш үзүүлэгчид байгаа, дүү нар чинь тэднийг сонсог". Иймэрхүү анхааралтай сонсох байдал нь гэм нүглийг болоод ирэлтийнхээ хүлээлтээр тавьсан Сүйгээ ариутгахыг хүсдэг, одоо амилсан байгаа Хүргэний үхлийг дийлэх эцсийн ялалтыг ёслон тэмдэглэхэд сайн бэлтгэнэ.

Өөрчлөлт шинэчлэлтийн тааламжтай цаг хугацаа болох энэ Дөч хоногт цаг улирлыг дэмий өнгөрүүлэхгүй байцгаая! Бид үүнийг өөрийн даруу занг хүлээн зөвшөөрөхөд (Лук 1:48), өөрийгөө Эзэний даруухан үйлчлэгч гэж нэрлэгч анхдагч нэгэн байсан, өөр дээр нь чөлөөтэйгээр ирсэн Тэнгэрбурханы өршөөл нигүүлслийн агуу сүр жавхлантай тулгарсан Ариун Онгон Мариа эхийн нийтийн залбирлаар уламжлан гуйж байна (Лук 1:38).

2015 оны 10-р сарын 04, Ватикан хот улс

Ассиси хотын Францис гэгээнтний нэрийн баяр

ФРАНЦИС