Христ мэндэлсэн баярын мэндчилгээ дэвшүүллээ
Эрхэм хүндэт ахан дүүс ээ,
Энэ удаад ч мөн Христийн мэндэлсэн баяр болж байна. Ковидоос үүссэн эргэлзээ, зовнилын дунд байгаа бидэн дээр Тэнгэрбурхан хүн болсон тухай гайхам мэдээ хүрч ирлээ. Дээдийн дээд, хүршгүй Тэр энэ хүртэл буун ирсэн билээ. Бусдыг болзол нөхцөлгүй хайрлах Түүний Хайрыг бидэнд баттай мэдүүлэхийн тулд Тэрбээр ард түмний зовлон бэрхшээлээс ангид алтаар бүтсэн ертөнцөд амьдралгүй оронд нь хүмүүс бидний амсан туулдаг бүхнийг хуваалцах замыг сонгожээ. Энэ бол эдгээр өдрүүдэд бидний нэг нэгэндээ солилцож буй Сайн Мэдээ ба сайн сайхныг хүсэн ерөөх мэндчилгээ болон хувирдаг.
Энэхүү итгэл найдвараар тайтгарсан бид угтан авч буй шинэ оноо ч мөн тайван амгалан туулцгаая. Ирэх он бол 1992 онд Гэгээн Ширээт улс ба Монгол Улсын хооронд тогтоосон дипломат харилцааны ачаар Католик шашин энэхүү гайхалтай оронд албан ёсоор оршиж буй гуч дахь жил байх юм. Түүнчлэн бид Есүс Христийн дотор нүдэнд харагдахаар болсон уг болзолгүй Хайрын нэрийн өмнөөс үзүүлж буй үйлчлэлүүдээ сэтгэлээрээ, мэргэжлийн түвшинд үргэлжлүүлэхийн тулд талархах, ялган таних ба хүчин зүтгэлээ шинэчлэх жил байх болно.
Монгол дахь нийт католик гэр бүлийн нэрийн өмнөөс та бүхэндээ Христ мэндэлсний Ариун баяраар хамгийн сайн сайхныг болон үр бүтээл арвин шинэ жилийг хүсэн ерөөе.
+ Жиоржио Маренго, IMC