Кардинал Жиоржио Маренго: «Үнэнийг ойлгож, үнэн та нарыг чөлөөлнө» (Иохан 8:32)
Кардинал Жиоржио Маренго "Дэлхийн шашны өдөр 2024" арга хэмжээнд «Үнэнийг ойлгож, үнэн та нарыг чөлөөлнө» (Иохан 8:32) сэдвээр илтгэл тавив.
Илтгэлийн бүрэн эх
Бид шархадсан, заримдаа хүчирхийлэлтэй болон төөрч будилсан дэлхийд амьдарч байна. Бид хэт хэрэглээ ба ганцаардал тод томруун харагдаж, орчин үеийн нийгмийн өргөлүүдээс бүтсэн далайд төөрсөн мэт мэдэрч, амьдралын утга учрыг эрэн хайх хүмүүсийн уйлааныг цуурайтуулсан байнгын хувьсан өөрчлөгдөж буй бодит байдалд бүрэн автжээ. Эрсдэл нь энэхүү урсгал биднийг авч одох, хэн бэ гэдгийг маань хэлж өгдөг мөн өөрдсөө бэлэг болох боломжыг олгодог гүн гүнзгий, бат бэх үндэсгүй байх явдал юм. Үүний зэрэгцээ нөхөрлөл, ахан дүүсийн холбоог тэвчээртэй нэхэн сүлжиж байдаг тууштай сэтгэлтэй олон хүмүүс байгааг бид мэдэрдэг.
Хүн бүр зүрх сэтгэлийнхээ гүнд үнэнийг эрэн хайгч байдаг билээ. Бид амьд хийгээд ихэвчлэн зовлонт хүлээлтийн аян замд, эрэл хайгуулын аян замд оролцсон хүмүүс ба дэлхий ертөнцийн шөнөөр, зүрх сэтгэлийн шөнөөр яваа "шөнө яваа эргэл мөргөлчид" юм. «Үнэнийг эрэн хайгч бүхэн зүрх сэтгэл ба амьдралыг өөрчилдөг дээрээс ирэх гэрэлтэй уулзаж тэрхүү гэрэлд шүтэн бишрэх замаар өөрсдийгөө нээх зам дээр байгаа гэтлэлт шиг оршихуйгаар амьдрахад бэлэн байгаа»[1].
Үнэний эрэл хайгуулын аялал бүр бидний өмнөөс хэн ч хийж чадахгүй үүрэг амлалт, хариуцлагыг шаарддаг. Энэ зүйл маш хувийн бөгөөд дотно сэтгэлийн аялал юм. Үүнд залбирал, өөрийгөө болон Тэнгэрбурханы тухай мэдэх, Түүний Үгтэй уулзах, биднийг ялган танихад чиглүүлдэг хүсэл эрмэлзлэл орно. Тэгэхээр бид олж нээж, хүлээн авч бас тунхаглах ёстой нэгэн Үнэний талаар ярьж байна. «Үнэн амьдралыг бүхэлд нь татан оролцуулдаг. Библид энэ нь дэмжлэг, бат бөх байдал ба итгэлцлийн утгыг өөртөө агуулдаг бөгөөд Амэн хэмээх үгний эх сурвалж болох “аман” гэх язгуураар илэрхийлэгддэг. Үнэн бол унахгүйн тулд түшиж болох зүйл юм. Энэ харилцааны утгаараа цорын ганц үнэхээр тулхтай, итгэл даах Нэгэн, бидний найдаж болох Нэгэн бол амьд Тэнгэрбурхан билээ. Тиймээс Есүс “Би бол үнэн” (Иохан 14:6) гэж батлан хэлдэг. Тэгэхээр биднийг хайрладаг Нэгний үнэнч, найдвартай байдлын дотор хүн өөрсдийн дотооддоо үнэнг туршин мэдрэх үедээ тэрхүү үнэнийг олж нээж мөн дахин олж нээдэг. Зөвхөн энэ л биднийг чөлөөлж чадна: "Үнэн та нарыг чөлөөлнө" (Иохан 8:32)»[2].
Бид хэзээ ч зогсох ёсгүй мөн хэзээ ч хүрч байгаагүй, гэхдээ энэ зам дахь үнэний талаарх хайрын мэдлэг нь алхам тутамдаа өндөр, урт, өргөн, гүн гүнзгий хэмжээсээр өсөж, Тэнгэрбурхантай харилцах харилцаанаас урам зориг авч, амьдарч байдаг. Энэ эрэл хайгуул нь хүмүүсийн хоорондын чөлөөт харилцаанаас, харилцан бие биенээ сонсох байдлаас урган гардаг ба бид үнэхээр хэн бэ яг тэр утгаараа амьдрахад биднийг хөтөлдөг эрэл хайгуул юм. Энэ зүйл биднийг Эцэгийн хайрын илчлэлд, “үнэн, амь ба зам” болох Христтэй уулзах уулзалтанд, бидний зүрх сэтгэлд амьдардаг Ариун Сүнсний амьсгалыг мэдрэхэд нээж өгдөг.
«Хэрэв гэтлэлт бол хүмүүний нөхцөл юм бол, хэрэв хүн амьдрал руу чиглэн яваа эргэл мөргөлч ба тэнгэрийн гуйлгачин юм бол хамгийн том сорилт нь энэ аяллаа зогсоох, төгсгөлд нь ирсэн мэт хандах, энэ дэлхийд цаашид цөлөгдөгч биш, харин аяллын алжаалаа зогсоомоор байгаа өнөөдрийн эзэмшигчид, эзэгнэгчид хэмээн мэдрэх явдал байх болно. Зүрх сэтгэл асуулт асуух тэмүүлэл, зовнил хийгээд ахин эрэн хайх, ахиад асууж ба эрэн хайхын тулд олох хүсэл эрмэлзлэлээр амьдрахаа больсон цагт үхдэг»[3].
Тийм ээ эргэл мөргөлчид, гэхдээ төөрөөгүй ба амьдрал болон түүхэнд утга учрыг өгдөг Нэгэний эрэл хайгуулдаа нэгэн одоор хөтлүүлсэн эргэл мөргөлчид. Янз бүрийн гэрлүүд бидний замыг гэрэлтүүлж, чиглүүлж, үнэнийг судлах чадварыг улам бүр хөгжүүлж, тэжээн тэтгэдэг. Эдгээр элементүүд нь хүсэл ба ялгах чадвар, бусадтай болон Тэнгэрбурханы үгтэй уулзах явдал юм.
Үнэнийг судлах, утгыг хайх нь хүсэл тэмүүллээр явагдах ёстой. Пап Францис үүнийг ялган таних тухай илтгэлдээ маш сайн дүрсэлсэн байдаг: «Хүсэл эрмэлзэл бол тухайн үеийн хүслэн биш, үгүй. Италийн [desiderio] гэдэг үг нь маш сайхан латин үгнээс гаралтай бөгөөд энэ нь сонирхол татам: de-sidus, шууд утгаараа "одны дутагдал". Хүсэл эрмэлзэл бол одны дутагдал, амьдралын замыг чиглүүлдэг лавлах цэгийн дутагдал юм; Энэ дутагдал нь зовлон зүдгүүр, дутуу дулимаг байдлыг төрүүлдэг. Үүний зэрэгцээ дутагдаж байгаа сайн сайхан зүйлдээ хүрэх гэсэн хүчийг төрүүлдэг. Тиймээс хүсэл эрмэлзэл бол намайг хаана байгаа, хаашаа явж байгааг ойлгох луужин юм; Өөрөөр хэлбэл, энэ нь намайг хөдөлгөөнгүй эсвэл хөдөлж байгаа эсэхийг ойлгох луужин юм»[4].
Дараа нь бид амьдралынхаа үйл явдлуудыг унших сайн чадвартай байх ёстой, учир нь энэхүү хэвлий дотор үнэний эрэл хайгуул төрж бас хөгждөг. «Бидний амьдрал бол бидэнд өгсөн хамгийн нандин "ном" бөгөөд харамсалтай нь олон хүн уншдаггүй, эсвэл үхлийн өмнө буюу хэтэрхий оройтож уншдаг ном юм. Гэсэн хэдий ч, яг тэр номноос хүн өөр газраас хайгаад нэмэргүй тэр зүйлээ олж авдаг. Үнэнийг эрэлхийлэгч Гэгээн Августин өөрийнхөө амьдралыг дахин уншиж, Эзэний оршихуйн чимээгүй бөгөөд ухаалаг боловч нарийн ширийн алхмуудыг тэмдэглэснээр л үүнийг ойлгосон юм. Энэ аяллынхаа төгсгөлд тэрээр гайхан тэмдэглэв: “Та дотор байсан, харин би гадна байсан, мөн тэнд би Таныг хайсан; Зохисгүй би Таны хийсэн гоо сайхан зүйлсийн дунд хайхрамжгүй гүйжээ. Та надтай хамт байсан, гэхдээ би Тантай хамт байгаагүй аж” (Confessions X, 27.38). Эндээс түүний урилга бол хайж буй зүйлээ олохын тулд дотоод амьдралаа хөгжүүлэх юм: Өөрийнхөө дотор буцан ор. Доторх хүнд үнэн амьдарч байдаг” (cf. On True Religion, XXXIX, 72)»[5].
Дараа нь эргэл мөргөлчид бидний нандин хамтрагч, гэрэл гэгээ болсон Тэнгэрбурханы Үг бий. «Учир нь Тэнгэрбурханы үг амьд бөгөөд идэвхтэй, хоёр талдаа иртэй ямар ч илдээс хурц, сэтгэл хийгээд сүнсийг, үе мөч хийгээд нугас чөмгийг салтал нэвтрэн ордог агаад зүрхний бодол хийгээд санааг ч ялгах чадвартай юм» (Еврей 4:12). Өнөөгийн дэлхий ертөнцөд тэмүүлэлтэй үнэнийг эрэлхийлэгчид хэрэгтэй байна. «Хэрэв бид итгэж байгаа нэгний даруу байдлаар, найдаж байгаа нэгний хүч чадлаар, хайрлаж байгаа нэгний оюун ухаанаар харахыг хүлээн зөвшөөрвөл нүдээ нээж үл үзэгдэх зүйлийг харна»[6] мөн бусдын төлөө өөрөө бэлэг болно.
[1] https://it.zenit.org/2009/06/20/la-lettera-ai-cercatori-di-dio-genesi-e-presentazione.html
[2]https://www.vatican.va/content/francesco/it/messages/communications/documents/papafrancesco_20180124_messaggio-comunicazioni-sociali.html.
[3] https://it.zenit.org/2009/06/20/la-lettera-ai-cercatori-di-dio-genesi-e-presentazione.html.
[4] https://www.vatican.va/content/francesco/en/audiences/2022/documents/20221012-udienza-generale.html
[5] https://www.vatican.va/content/francesco/it/audiences/2022/documents/20221019-udienza-generale.html
[6] C. Falletti, Come voce di sottile silenzio.