Монгол дахь католик Шашны тэргүүн томилогдлоо

2020-07-07

Пап Францис 2020 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр Монгол дахь ромын католик Шашны тэргүүнээр Монголд 17 жилийн турш ажиллаж амьдарч нийгмийн сайн сайхны төлөө зүтгэн яваа санваартан Жиоржио Маренгог томиллоо. Италийн Торин хотын унаган хүү Жиоржио Маренго нь бага залуугаасаа сурлага, спорт, скаутын хөдөлгөөнд идэвхитэй нэгэн байж ирсэн төдийгүй Милан хотод философи сурч, Ром хотод теологийн чиглэлээр магистар болон докторын зэрэг хамгаалжээ. 
Өвөрхангай аймгийн Арвайхээр хот бол Жиоржио Маренго санваартны хоёр дахь нутаг гэмээр сэтгэлээ өгсөн газар нь билээ. Тэрээр энэ нутагт суурьшин ажиллах хугацаандаа нийгэм соёлын олон үйлс санаачлан явуулсан байдгаас дурьдвал нэгэн цагт ялгаатай олон сүм хийд харилцан эв найрамдалтай зэрэгцэн оршиж байсан түүхтэй Монголын эртний нийслэл Хархорин хотноо санаачлан байгуулсан шашин хоорондын харилцааны төв болох "Найрамдлын өргөө" юм.
Түүнчлэн таньж мэдэх үйлийн хамгийн дээд хэлбэр нь бусдыг хүндэтгэх юм гэсэн санааг өөрийн номондоо илэрхийлсэн байдаг нь түүний Монголын ард түмэн, түүх соёл, сүсэг бишрэлд хүндэтгэлтэй хандаж ирсэнийх нь тайлбар гэж хэлж болно.
Тэрбээр 2020 оны наймдугаар сарын 8-ны өдөр Италийн Торин хотод хамба ламын хэргэм зэрэг хүлээн авах ба ийнхүү Монгол дахь католик Шашны анхны хамба лам асан Венсеслао Падиллагийн их үйлсийг үргэлжлүүлэн авч явах дараагийн хамба лам болох юм. Энэхүү үйл явдал болон түүний цаашдын ажил үйлсийн төлөө залбирахыг та бүхэндээ уриалья.