
"Турин-2025" Тусгай олимпын өвлийн наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцох гэж буй нийт тамирчдадаа амжилт хүсье! Энэхүү тусгай олимпын наадамд оролцсоноор залуучууд та бүхэн дэлхий ертөнцийг улам бүр сайн сайхан болгон өөрчлөхөд хувь нэмэр оруулж, нийгмийн олон талт, ялгаатай байдлыг хүндэтгэх, шударга ёсыг дээдлэх үзлийг спортоор дамжуулан түгээн дэлгэрүүлж буй хэрэг юм. Тэнгэрбурханы хайр ивээл та бүхний зам мөрийг гэрэлтүүлж, аливаа саад тотгороос авран хамгаалах болтугай! Тэнгэрбурхан Эцэг минь Та хүн төрөлхтнийг бүтээхдээ эрхэм чанар нь ижил тэгш байхаар тогтоосон тул бидний зүрх сэтгэлд спортын үйл ажиллагаар дамжуулан дэлхий ертөнцийг улам бүр эв нэгдэлтэй, энх тайван, хүртээмжтэй болгох хүсэл эрмэлзлийг бадрааж, хүн төрөлхтнийг ахан дүүсийн нийтлэг нандин холбоогоор бат холбож өгөхийг танаас гуйн залбирч байна. Амэн.
Монгол дахь Ватиканы Католик Шашны Төлөөлөгчийн Газар