11 сар 13-ыг хүртэлх 9 өдрийн залбирал

2020-11-07

Хамба лам Жиоржио Маренгог хамба ламын сэнтийд залах ёслол болон тахилч Санжаажав Петрийн санваартны сахил санваарын хэргэм хүртэх ёслолд зориулсан 9 өдрийн залбирал

Залбирал

Бүх сайн сайхны ундарга болсон Тэнгэр дэх Эцэг минь!

Монголыг болон Монгол үндэстнийг хязгааргүйгээр хайрлагч Эзэн минь!

Энэ өргөн уудам талын үзэсгэлэнг, эзгүй хээр газрын анир чимээгүй байдлыг, ой хөвчийн арвин баялгийг Та бидэнд хайрласан. Юунаас ч илүүтэйгээр, Та Монголын ахан дүүсийн зүрх сэтгэлд бусдыг болон байгалийг хайрлан хамгаалах мэргэн ухааныг өгсөн. Эзэн таныгаа алдаршуулъя!

Таны хайр өнөөдөр ч гэсэн гэрэлтэн цацарч, энэ нутагт хоёр дахь хоньчноо илгээлээ. Мөн түүнчлэн, Монголын хоёр дахь санваартныг хайрласан Таныг бид алдаршуулан магтан дуулъя. 

Хамба лам Жиоржио Маренгог хамба ламын сэнтийд залах ёслол болон тахилч Санжаажав Петрийн санваартны сахил санваарын хэргэм хүртэх ёслолд бэлтгэн бид 9 өдрийн залбирлыг нэг сэтгэлээр залбирч байгаа тул тэнгэрээс өөрийн Ариун Сүнс хийгээд хишиг ивээлээ энэ газар нутагт, Монгол дахь сүмдээ бялхам хайрлана уу хэмээн чин сэтгэлээсээ бид Танаас залбиран гуйж байна. Тэрчлэн бидний зүрх сэтгэлийг нээн, амьд ба бат итгэлийг бидэнд суулгаж өгнө үү!

 

~ түр зуур чимээгүй байх

~ Эзэний залбирал, Амар амгалан Мариа минь ээ, Алдаршуулал, Амэн. 

 

<Хамба лам Жиоржио Маренгог хамба ламын сэнтийд залах ёслол болон тахилч Санжаажав Петрийн санваартны сахил санваарын хэргэм хүртэх ёслолын бэлтгэлийн баг>

  • Уг 9 өдрийн залбирлыг 2020 оны 11 сарын 5-аас 13-ыг хүртэл өдөр бүр залбирна.