Кардинал Таглэгийн номлол, 2020 оны 08 сарын 08

2020-08-12

Монсиньор Марэнго Жиоржогийн 

хамба ламын сахил санваарын хэргэм зэрэг хүртэх ёслол

Турин хот, 2020 оны 8-р сарын 8

Иеремиа 1, 4-9; Дуулал 33(34); Колоссай 1, 24-29; Иохан 21, 15-19

 

 

Кардинал Таглэгийн номлол

 

Христ доторх хайрт ахан дүүс нараа, өнөөдрийн ёслолоор дамжуулан биднийг нэг итгэл бишрэлтэй нэгдлийн хувиар эргэн цуглуулсан явдалд Эзэнд талархлаа өргөцгөөе. Тэнгэрбурхан Турин хотоос, Консолата байгууллагаас монсиньор Марэнго Жиоржог дуудан Монголд ба дэлхийн католик Шашинд хамба лам болгож байгаагаараа дэлхийн өнцөг булан бүрт орших ард түмнээ гэсэн өөрийн үнэнч хайр энэрлээ харуулж байна. Бид монсиньор Жиоржод энэхүү дуудлаганд хариулж өнөөдөр энд байгаад нь талархлаа илэрхийлье. Би түүнийг зугтчих вий гэж айж байлаа. Хэн хамба ламын үйлчлэлийн үүрэх ачааны өмнө чичрэхгүй, хойш ухрахгүй байх билээ дээ. Тэнгэрбурханы ард түмэн хамба лам хүнээс юуг хүлээдэг вэ? Та бүхэнтэй хамба лам хүний албан томилгоот үйлчилгээ болон амьдралын талаар Ватиканд болсон хоёрдугаар дээд хуралдааны баримт бичигт заасан зарим сургаалуудаас эш татан хүргэхийг минь зөвшөөрнө үү. 

Элч нарын залгамжлагчид болох хамба лам нар нь Петрийн залгамжлагчын хамтаар амьд Тэнгэрбурханы гэрийг хариуцан авч явна (LG 18). Хамба лам нар тиймээс сүсэгтнүүдийн нэгдлийн төлөөх албан томилгоот үйлчилгээний үүрэг даалгавар хүлээн авсан бөгөөд үүнийгээ өөрийн туслахууд болох санваартнууд, тахилч нарын хамтаар хэрэгжүүлнэ. Тэд Тэнгэрбурханы оронд хонин сүргийг нь толгойлж түүнийхээ хоньчин нь буюу сургаал номлолын багш, ариун шүтлэгийн санваартан, католик Шашинд захиран удирдах албан томилгоот үйлчилгээүзүүлэх хүмүүс юм (LG 20). Хамба ламын сахил санваарын хэргэм зэрэг хүртэснээр өнөөх ариун албан үйлчилгээний бодит үнэн бүхлээрээ буюу тэргүүн тайлгач гэж нэрлэгдсэн … сахил санваарын хэргэм зэрэг хүртэх үндсэн ёслолын бүрэн төгөлдөр байдал олгогдож байгаа юм (LG 21). Шашны сургаал номлолын эрх мэдэл ба шашны хариуцлагатны үйлчилгээг захиран удирдах хэмжээнд элч нарын бүрэлдэхүүнийг залгуулж буй хамба лам нар нь … өөрсдийн удирдагч Ромын Паптай хамт бөгөөд даяан дэлхийн католик Шашинд хамгийн дээд ба бүрэн эрх мэдлийн эзэн энэхүү удирдагчгүйгээр байна гэсэн зүйл хэзээ ч үгүй (LG 22). Мөн түүнчлэн дээд хуралдаан нь Christus Dominus гэх баримт бичигтээ хамба лам нарыг хувь хүн ба гэр бүлийн үнэ цэнийг заан сургах (CD12), шашны сургалтанд санаа тавих (14), санваартан, сахилт ба эгэл сүсэгтнүүдийнхээ ариун гэгээн байдлыг дэмжин дээшлүүлэх (15), томилолтот амьдралын олон хэлбэрийг урамшуулан зоригжуулж мөн цагаачдад, цөллөгсдөд, хоргодох байранд байгсдад тусгай халамж анхаарал үзүүлэх (18) үйлсэд дуудаж байдаг. Эдгээр зүйлс нь хамба лам хүний олон олон сурвалжит үйлчилгээнүүдийн зөвхөн заримаас нь юм. Хамба лам нарыг өөрийн албан үйлчилгээг үнэнчээр, шантралгүйгээр, баатарлаг түвшинд биелүүлэхийг та бүхэн харсан гэдэгт би итгэлтэй байна. Тэднийг хүлээн авсан үүрэг даалгавраа ингэж авч явааг харах нь нэгэн адислал юм. Гэхдээ бидэнд харагддагүй зүйл байгаа юу? Хамба лам хүний зүрх сэтгэлд юу өрнөдөг бол? Хамба лам хүний зүрх сэтгэл хэрхэн бий болдог юм бол?

Хамба лам хүн албан үйлчилгээнийхээ туршид өөрөөсөө их олон удаа дараах асуултуудыг асуудаг юм. “Надаас хүлээж байгаа зүйлийг би хэрхэн хийх вэ? Хэрхэн энэ үйлчилгээг үнэхээр нэр төртэй авч явж чадах вэ?” Хариулт нь энгийн. Хүмүүс учраас бид үүнийг чадахгүй. Энэ л чухам бидэнд яагаад энэхүү үндсэн ёслол хэрэгтэйг хэлж байна. Учир нь гагц Тэнгэрбурханы хишиг ивээл, оролцоогоор дамжуулан хүний хүчээс давсан ийм дуудлаганд хөөрхий нэг нүгэлтэн хариулж чадна. Энэ үнэний тухай өнөөдрийн мөргөлийн уншлагууд хэлж байна. 

Нэгдүгээр уншлаганд Тэнгэрбурханы аргадаж тайтгаруулсан хайр энэрэл нь эмээн айж, эргэлзэж тээнэгэлзсэн Иеремиаг өөрийн эш үзүүлэгч болгон хувиргаж байгаа тухай гарсан. Өөрийнхөө хязгаар ба айдсуудыг хүлээн зөвшөөрдөг Иеремиаг Тэнгэрбурхан төгс танина. Тийнхүү Тэнгэрбурхан түүнд эш үзүүлэгч байх чадварыг өгсөн билээ. Түүний аманд Тэнгэрбурхан үгээ авчирсан. Тэр цаг мөчөөс Иеремиа өөрийн үгийг бус Тэнгэрбурханы үгийг зарлан тунхаглаж эхэлсэн. Хүч чадалдаа бус харин Тэнгэрбурханы хамгаалалтад өөрийгөө итгэн даатгах ёстой болсон. Үүнтэй нэгэн адилаар хамба лам гэдэг хүний хувьд даруу чанар бол Тэнгэрбурханы үг ба үйлдлийн хүчинд орон зай олгогч зүйл байдаг. 

Айлдал ижил утгатай зүйл хэлж байна. Амилсан Есүсийн энэрэл хайр нь уналтанд, ичгэвтэр байдалд орсон Петрийг хонин сүргийнхээ хоньчин болгон хувиргадаг. Есүс өөрийг нь үгүйсгэснийх нь төлөө Петрийг яллаж болох байсан. Гэхдээ Есүс Петрийг хайрласан ба оронд нь Петрийн хайрыг хүссэн. “Симон оо, чи Намайг эднээс илүү хайрладаг уу?” гэж Есүс ижил асуултыг гурван удаа Петрээс асуухдаа өөрийн энэрэл хайраа ч мөн ариусгаж байсан. Сүүлчийн оройн зоог болсон тэр нэгэн өдөр Есүс шавь нарынхаа хөлийг угаасныхаа дараа тэдэнд өөрийнх нь явах газарт тэд одоо дагаж чадахгүй гэдгийг хэлдэг. Гэтэл Петр "би Таныг яагаад одоо дагаж чадахгүй гэж? Би таны төлөө амиа зориулъя!" гэж хэлэн эсэргүйцдэг (Иохан 13,37). Петр өөрийгөө бусад шавь нараас илүү нь гэдгээ харуулахыг хүссэн. Тэрээр Есүс өөрийг нь хүлээн зөвшөөрөөсэй хэмээн хүсч байсан. Өөрийнхөө төлөө санаа зоволтоор дүүрэн байх нь Есүст амиа зориулахын оронд Түүнийг үгүйсгэн төгсдөг. Дээгүүр өнгөрөх үйл явдал болсоны дараа Есүс илүү даруу, өөрийгөө батлах гэж санаа нь зовоогүй харин Есүсийг болон түүний хонин сүргийг хайрлаж үйлчилж чадах Петртэй уулзсан юм.  Хамба лам хүн өөрийгөө батлан харуулах ёсгүй юм. Учир нь гэвэл түүнд батлан харуулах зүйл нэгээхэн ч байхгүй. Петрийн адилаар хамба лам хүн бол хонин сүрэгтэй үзүүлэх халамж анхаарлыг нэгэн хөөрхийлөлтэй нүгэлт нэгэнд даатгадаг Есүсийн өрөвч нинжин хайр энэрлээр л зөвхөн сайрхаж чадна. 

Сүүлд нь, хоёрдугаар уншлага бидэнд элч хүн Есүсийн хонин сүргийг хэрхэн халамжлан анхаарч байх ёстойг ойлгомжтой болгож байна. Петрийн нэгэн адил Паул мөн Христэд итгэдэг хүмүүст дайсагнаж явсанаа сайн мэдэж байсан. Гэхдээ Амилсан Эзэн түүнийг өршөөл нигүүлсэлтэйгээр дуудсан билээ. Колоссай хотын иргэдэд бичсэн захидалдаа Паул миний томилолт бол өөрийнх нь төлөвлөгөө бус харин Тэнгэрбурханаас өөрт нь даалгасан гэдгийг мэдэгдсэн байдаг. Түүний албан үйлчилгээ өөрийгөө дэмжихийн төлөө бус Тэнгэрбурханы үгийг бүрэн бүтнээр нь номлохын тулд юм. Түүний номлолын зорилго нь хүн бүрийг Христийн дотор төгөлдөр болгох юм. Есүс хүн бүрийн дотор өөрийгөө бий болгоосой гэсэндээ Паул хамаг эрч хүчээ дайчлан, сорилт бүрийг тэсвэрлэж байв. Даруу ба бэлэн байдлын ямар гайхалтай үлгэр жишээ вэ. Паулын нэгэн адил хамба лам хүн сүсэгтнүүдээ өөрийн дүр төрх ба төсөөгөөр бус харин Христийн дүр төрхөөр бий болгох ёстой. Петрийн нэгэн адилаар хамба лам бол хонин сүргийнхээ эзэн нь биш харуул нь болж байгаа юм. “Хоньдыг минь тэжээ" гэсний дагуу хонин сүрэг Есүсийнх хэвээр үлдэнэ. 

Монсиньор Жиоржо минь, Иеремиа, Петр ба Паул нарын мэдэрсэн “дотоод драм” бол чиний хамба ламын өдөр тутмын амьдралын үл харагдах драм байх болно. Нүдэнд ил өрнөх хамба ламын чинь албан үйлчилгээ бол нүдэнд үл харагдах дотоод байдалтай чинь холбоотой байх учиртай. Тэр үл үзэгдэх байдал нь өөрийн хязгаартай болон сул талаа хүлээн зөвшөөрснөөр, Тэнгэрбурханы Үг, түүний оролцоо ба хамгаалалтанд найдсанаар мөн харуулын хувиар Есүсийн хонин сүргийг халамжлан анхаарснаар үүсэн бий болдог. Чиний баяр баясгалан бол хонин сүргээ мэдлэгээр, хайр энэрлээр, жинхэнэ Хоньчиндоо буюу Есүст үзүүлэх үйлчилгээгээр өсөн торниж байгааг харах явдал юм. Бидний албан үйлчилгээ хичнээн нууцлаг гээч. Энэ үйлчилгээний үзэгдэх байдал нь үл үзэгдэх бидний дотоод байдлаар тэжээгдэж байдаг. Энэхүү нарийн зүйл бол Тэнгэрбурханы хишиг боловч хэрэв чи өөрийн уриандаа Respicite ad eum et illuminamini (Түүн рүү хараад гийгүүлэгдэгтүнДуулал 34,6) хэмээн зарласан шиг Есүсийн гэгээн гэрлээр гийгүүлэгдэхийн тулд Есүс рүү үргэлж харах аваас албан үйлчилгээгээ тэжээж чадна.  Тайтгаруулагдсан Эх Мариагийн адил Есүсийг үргэлж ойлгоод байхгүй үедээ ч Түүнийг зүрхэндээ тээн яв. Тэгээд чиний дотор байгаа Есүсийн тайтгаруулалт бусдад хүч өгөг. Чиний зүрх сэтгэл, нүд, нүүр царай, инээмсэглэл, дуунууд, бичсэн зүйлүүд Есүсийг буюу амьд Сайн Мэдээг ард түмэнд, ядууст, зовж зүдрэгсдэд, тал нутагт, гол горхиудад, уул толгодод болон Монголын мөнх хөх тэнгэрт шивнэхийг болгоо! Монголд байгаа найз нөхөдтэйгээ ярилцан сууж, хамт хооллож, нам гүм үдшүүдийг өнгөрүүлэхдээ тэдэнд итгэж, сэтгэлийнхээ бат итгэл үнэмшлээрээ Есүсийг шивнээрэй. Ариун Сүнс чиний даруу шивнээг чиний хүрч очимгүй алс нутгуудад, зүрх сэтгэлүүдэд аваачих болно. Амэн.