Монгол дахь Ватиканы католик шашны төлөөлөгчийн газар шинэ коронавирус халдвараас урьдчилан сэргийлэх хандивын аянд нэгдлээ

2020-06-19

Өнөөдөр буюу 2020.6.12-ны өдөр Монгол дахь Ватиканы төлөөлөгчийн газар ХӨСҮТ, Онцгой байдлын ерөнхий газарт нийт 7 сая төгрөгийн өртөг бүхий халдвар хамгаалтын хувцас, нүүрний хаалт, нэг удаагийн бээлий, N-95 амны хаалт, гар ариутгагчийг хандивлалаа. Энэхүү хандивын үйл ажиллагаанд Хамба лам, Апостолик Тэргүүн Жоржо Маренго өөрийн биеэр оролцож шинэ коронавирус Ковид-19 цар тахлын үед бүх эрдэм мэдлэг, оюун ухаан, хүч чадал, сэтгэл зүрхээ зориулан ажиллаж буй бүх эмч мэргэжилтэн нийт алба хаагчдадаа талархсан сэтгэлээ илэрхийлсэн бөгөөд  Төрийн байгууллагын удирдлагууд ч мөн бидний сэтгэлийн хандивыг сайхан сэтгэлээр хүлээн авч Хамба лам Жоржо Маренгод Талархалын бичиг гардуулан өглөө.  

Энэхүү аянд нэгдэж хандив өргөсөн бүх хүмүүс, байгууллагуудад талархал өргөе!  

Хандивын аян дараа долоо хоногт Дархан-Уул аймаг дахь Тусгаарлах байранд ажиллаж буй алба хаагчдад хүрэх болно.