Тахилчийн сахил санваарын хэргэм хүртэх ёслол

2018-12-25

12-сар бол хүн бүхний баяр хөөрөөр дүүрэн сарын нэг бөгөөд ялангуяа эгэл итгэгч бидний хувьд "Аврагч Бяцхан Есүс"-ийг хүлээсэн сар билээ. Энэхүү баярт сар дээр баяр хөөр авчирсан нэгэн үйл явдал тохиосон нь "Цэрэнхандын Санжаажав"-ын Тахилчийн сахил санваарын хэргэм хүртэх ёслол билээ. Энэхүү баяр хөөрийг хуваалцахаар Монгол дахь Католик Шашны төлөөл болох санваартан, гэлэнмаа болон эгэл итгэгч мөн түүний төрсөн дүү охин болон бусад хамаатан садан нь оролцсон ёслол болж өнгөрсөн юм. 

Эгэл итгэгч та бүхэн үргэлжлүүлэн түүний төлөө залбирч, түүнд урам зориг, сэтгэл сэргэх тэрхүү сайхан үгсийг түүнд зориулаарай.