Фатимагийн Гэгээн Эх Мариагийн" хөшөө Монголд

2018-12-08

Дэлхийг тойрон явч буй "Фатимагийн Гэгээн Эх Мариагийн" хөшөө монголд энэ хагас сайн өдөр буюу 12-р сарын 08нд "Гэгээн Петр, Паул Гэгээнтнүүдийн катедрал" дээр ирэх гэж байна.

1947 онд Фатимагийн Гэгээн Эх Мариагийн гайхалтай дүр төрхийн сийлбэрийг алдарт сийлбэрч Жосе Тейдим анх урлан бүтээж байжээ. Луси гэх гэлэнмаа Түүнд зааварчлаж байсан ба хожим нь Гэгээн Мариагийн бодит дүр төрхтэй маш төстэй дүрслэлийг үүнээс өөр хэзээ ч харж байгаагүй тухай Ср.Луси хэлжээ.
Фатимагийн хамба лам нь Цэнхэр арми гэх Гэгээн Мариагийн төлөө үйлчлэл үзүүлдэг байгууллагын үүсгэн байгуулагч Иохан Хаффертад хөшөөг итгэл хүлээлгэн хариуцуулсан ба Хөшөө хаана ч явсан Фатимагийн Гэгээн Эх Мариа үргэлж хамт байх болтугай гэж залбиран адисласан юм. Үүнээс хойш өнөөдөр хүртэл энэхүү хөшөө нь нийт 70 жилийн турш дэлхийн улс орноор айлчлан Фатимагийн хишиг ивээл, Гэгээн Мариагийн горьдол найдвар, амар тайван, авралын тухай захиасыг олон мянган хүнд түгээж буй юм. Энэхүү хөшөө айлчилсан газарт тасралтгүй олон гайхалтай хишиг ивээл болж, олон хүмүүсийн залбирлын хариулт биелэлээ олж, бие махбодын эдгэрэлийг хүртэж байсан тохиолдолд ч мөн байсан удаатай юм.
Энэхүү гайхалтай завшаан Монгол дахь Католик Шашинд мөн тохиож буй бөгөөд та бүхнийг ирж хамтдаа залбирах байх гэж найдаж байна.