Хамба ламын нойрсож буй газрыг эргэх эргэл мөргөл маань сайхан боллоо

2018-11-12

Өнгөрсөн 11-р сарын 2-ноос эхэлсэн "Хамба лам"-ын нойрсож буй газрыг эргэх эргэл мөргөл маань эгэл итгэгч, болон шашин дэлгэрүүлэгч нараар 3 өдөр тасарсангүй үргэлжилсэн бөгөөд бид бүхэн сэтгэл нэгтэйгээр Сарнайн эрхин залбирал, дуулал 36, 130, 51 болон бусад залбирлуудыг уншин түүний дурсгалыг хүндэтгэн цэцгийн багалаа болон газрыг нь эргээд ирсэн билээ.  Биднийг очиход маш сайхан цаг агаартай байсан бөгөөд бидний хайртай "Хамба лам бид бүгдийг түүн дээр хүрч очиход маш их баяртайгаар угтан авсан билээ. Бидний хайртай "Хамба лам" маань амар амгалан нойрсож байгааг хараад хүн бүхэн сэтгэл амар буцсан юм. 

Бид бүгдийг Тэнгэр дээрээс харан бидний хийх гэж буй ажил, бидний хойч ирээдүйн төлөө залбирч өгөөрэй!