Хамба лам Вэнсэслао Падилла насан эцэслэлээ

2018-09-30

Монгол дахь Католик Шашны шашин дэлгэрүүлэгчид, сүсэгтэн нар аа,

Өнгөрсөн шөнө ССМ-д болж өнгөрсөн сэтгэл өвтгөм үйл явдлын талаар миний бие та бүхэнд мэдээлж байна. Бидний хайрт Хамба лам Вэнс Падилла өчигдөр орой  19 цагийн үед  зүрхний шигдээс өвчний улмаас цаг бусаар нас нөгчлөө. Хамба ламыг оройн хоолонд дуудахаар Ср. Мишиелийг ажлын өрөөнд нь ороход бичгийн ширээн дээрээ бичиж байсан зүйлээ дэрлээд  хэвтэж байсныг хараад, над руу (бүлгэм рүүгээ явахаар 18 цагт ССМ-аас гарсан байсан) болон CICM бүлгэмийн зарим санваартан, Д. Буяндэлгэр, О. Оюунгэрэл, бусад хүмүүст мэдэгдсэн билээ. Сэхээн амьдруулах эмнэлгийн анхны тусламжийг үзүүлсэн ба түргэн тусламж ирэх үед Хамба лам маань хэдийнээ амьсгал хураасан байв. Удалгүй цагдаа, шүүх эмнэлгийн эмчийн хамт ирж, хуулийн дагуу шаардагдах бүх лавлагааг авсан.

22 цаг 15 минутанд цогцсыг задлан шинжлэхээр шүүх эмнэлэг рүү авч явсан. Монгол улсад гадаадын харьяат иргэн нас барсан тохиолдолд задлан шинжилгээ хийх ёстой гэж хуульд заадаг. Өнөө өглөө (9 дүгээр сарын 26) О. Оюунгэрэл, О. Бямбажав, Фр. Роналд болон миний бие Хамба ламын биеийг задлан шинжилгээнд оруулахгүй байх хүсэлтийг цагдаагийн газарт гаргаж, зөвшөөрсөн хүсэлтийг хүлээн авлаа.

Сүүлийн үед Хамба лам бага зэрэг ядарсан байдалтай байсан боловч зүрх нь их муудсныг илтгэх ямар ч шинж тэмдэг байгаагүй.

22 цаг 20 минутын үед шашны бүлгэмүүдийн тэргүүн, сүмийн ахлах санваартнууд энэ үед хийгдэх ёстой зүйлсийг зохион байгуулахаар ССМ-д хуралдсан.

Эцсийн мэдүүлгийг хүлээх зуур дараах шийдвэрүүдийг хүргэж байна. Үүнд:  

  • Оршуулах ёслолыг 10 дугаар сарын 14-ний Ням гарагт Петр, Паул гэгээнтнүүдийн Кадетралд үйлдэх ба дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй өгнө. Гадны орноос ирэх хүмүүсийн хугацааг харгалзан үзэж өдрийг товлосон болно.
  • ССМ байгууллага нь цогцсыг эмнэлгээс Катедрал руу шилжүүлэх өдрийг хүртэл бидний хайрт Хамба ламдаа хүндэтгэл үзүүлж, түүний төлөө залбирах газар байх болно.
  • Катедралд оршуулах ёслол үйлдэх өдрийг хүртэл ССМ-ийн 4 давхарт өдөр бүр 19 цагаас Хамба ламын дурсгалд зориулж талархал-магтаалын Мөргөлийг ёслон тэмдэглэнэ.
  • Апостолик захиргааны шашин шүтлэгийн бүлгэмүүд, сүмүүд болон бусад байгууллагуудыг ССМ дэх үйлчилгээнд туслахыг хүсэж байна.  
  • Сүмүүд, шашин шүтлэгийн бүлгэмүүд болон нийгмийн төвүүдэд өгөгдөх Хамба ламын хөргийг Шашны сургалтын албанаас авна уу.

Монгол дахь католик Шашныг үүсгэн байгуулагч, шашны хариуцлагатан  бидний хайрт Хамба лам Венс Падиллагийн төлөөх залбиралд бүгдээрээ нэгдэцгээе.

 

Fr. Ernesto Viscardi/ Фр. Эрнесто Вискарди

Apostolic Prefect Delegate/ Апостолик тэргүүний төлөөлөгч